Сайншанд, Замын-Үүд, Айраг сумын худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй гамшиг ослын үед эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, өрхийн түвшинд гамшгийн бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалахад чиглэсэн орон нутгийн үйл ажиллагаанд оролцох, гүйцэтгэх үүргийг сурталчилан таниулах зорилгоор аймгийн Улаан Загалмайн хороотой хамтран 2016 оны 06 дугаар сарын 20-ноос 07 дугаар сарын 10-ны хооронд 36 аж ахуйн нэгжид сургалт зохион байгуулав. Тус сургалтанд нийт 680 иргэн хамрагдлаа.