Дорноговь аймгийн онцгой байдлын газар, Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 336 дугаар анги хамтран аймгийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа алба хаагчдад гамшгаас хамгаалах талаарх эрх зүйн хэм хэмжээг ухуулан таниулах, гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах ойлголт, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар, дадал олгох, хорт хий утаанаас хамгаалах багтай ажиллах дадлага сургуулийг зохион байгуулав. Тус сургалтанд аймгийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа 61 албан хаагч хамрагдлаа.