Аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн баталсан удирдамж, Онцгой байдлын газрын даргын баталсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Тонхил, Жаргалан сумдад гамшгаас хамгаалах "Команд штаб"-ын дадлага сургуулийг зохион байгуулах ажын хүрээнд тус сумдын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх боловсрол олгох, өөрийгөө болон бусдын амь насыг авран хамгаалах мэдлэг, дадалтай болгох, эрүүл аюулгүй орчинд амьрах, гар утасны ANHAAR аппликейшнг хэрхэн ашиглах талаар заавар, зөвлөгөө өгч нийт 216 сурагчдыг хамруулан зохион байгууллаа.