2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, Нэгдсэн үндэстний байгууллагын МОН-301 төсөл, дүүргийн 17 дугаар хорооны зсаг дарга, хэсгийн ахлагч, нийтийн эргүүлүүдтэй хамтран хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан 67 айл өрхүүдийн гамшгаас хамгаалагдсан байдалд үзлэг шалгалтыг хийж 207 хүнд галын аюулаас урьдчилан сэргийлэх аман ухуулага хийж ажиллаа.
Мөн төслөөс 25 зорилтод бүлгийн айлуудад халуун үнс нурам хийх зориулалтын савыг тарааж 112 зөрчил илэрззлж 25 зөрчилийг газар дээр нь арилгуулж, аман ухуулага сурталчилгааг хийж ажиллаа.