Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг "Иргэний хамгаалалт ба мэдээллийн шинэ технологиуд" уриан дор хэрэгжүүлж "Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр"-ийг Ховд аймагт тэмдэглэн өнгөрүүллээ. Уг өдрийн хүрээнд ард иргэдэд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг сонирхолтойгоор хүргэх "Анхаар" АПП-ыг гар утсандаа суулгаснаар яаралтай үед тэвдэж сандралгүй нэг дороос цогц мэдээллийг авах боломжтойг танилцуулж, "Хэзээ ч ирж магадгүй байгалийн аюулд бэлтгэлтэй байж та яг одоо гар утсандаа "АНХААР" АПП-ыг татаарай" уриалгыг багц мессеж, байгууллагын цахим хуудсаар нэвтрүүлж ард иргэдэд хүргэлээ. Мөн албан хаагчдын дунд "Аврагч буухиа", "Хөгжөөнт" буухиа тэмцээнийг зохион байгууллаа