Өвөрхангай аймгийн нутаг Бүрд сумын Элсэн тасархайд 2016.оны 08 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллагдалаа. SAREX-2016  сургуулилт нь эрэн хайх авран туслах албадын сургуулилт манай улсад 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллагдаж байна.  

Иргэний агаарын  хөлгийн осол, сүйрлийн үед аюулд нэрвэгдсэн хүмүүст шуурхай тусламж үзүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ орнуудтай эрэн хайх, авран туслах албадын хамтын ажиллагааг бий болгох үүднээс манай улс ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, хамтарсан сургуулилтыг 4 дэх удаагаа хийж байгаа юм. Анхны хамтарсан сургуулилтыг 2010 онд ОХУ-д хийснээс хойш талууд 2 жил тутамд ээлжлэн зохион байгуулж байгаа бөгөөд манай улс анх 2012 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хамтарсан сургуулилтыг амжилттай хийж байжээ.

Уг сургуулилалт Өвөрхангай аймгийн Бүрд сумаас хөөрсөн TEST1234 дугаартай PA-31 маягийн онгоц тухайн нутаг орчны байгалын үзэсгэлэнт газруудаар аялал жуулчлалын зорилгоор зорчигч тээвэрлэн ерөнхий зориулалтын агаарын зайд нислэг үйлдэхээр хөөрсөн агаарын хөлөг эргэж Бүрд суманд газардах байсан ч төлөвлөгөөт цагаасаа 30 минут өнгөрсөн ч ямар нэгэн холбоогүй, сураггүй болсон тухай агаарын хөлөг эзэмшигч компаниас мэдэгдэв гэсэн цагийн байдал дээр талууд хамтарсан дадлага сургуулилалтыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Энэхүү сургуулалт нь бидний хувьд томоохон мэдлэг дадлага олгох сургуулилалт болсон.