Өвөрхангай аймгийн хэмжээнд гарч байгаа гол, усны аюулын тоо хохиролыг бууруулах, ард иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, тусламж үзүүлэх, сэрэмжлүүлэг хүргэх нэгдсэн арга хэмжээг 2016 оны 08 дугаар сарын 08-аас 26-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү ажлын хүрээнд Хөгшин орхон, Орхон, Онги таац голын ай сав газраар Онцгой байдлын газраас өдөр бүр хуваарьт эргүүл ажиллуулж , ард иргэдэд санамж, сэрэмжлүүлэг хүргэж ажилласан байна.  Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэх  нэгдсэн арга хэмжээний хүрээнд 
Онцгой байдлын газрын Чанга яригч төхөөрөмжтэй газель маркийн автомашинаар өдөр бүр алба хаагчдыг томилгоожуулан  Онги таац, Орхон голын эрэг дагуу завьт эргүүл гаргаж  Орхон голын “Өргөн” гармаар 51 иргэнийг аюулгүй гаргасан. Мөн гарамгүй газраар гарах гэж байсан 30 автомашин 94 иргэнийг гарамаар гаргаж зөвөлгөө санамж өгч ажилласан. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 2500 ард иргэдэд санамж, зөвөллөгөө, гарын авлага боршурыг тарааж урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгууллаа.