Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Аймгийн гамшгаас хамгаалах албадын штабын дарга нарын дунд "Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, орон тооны бус штабын бүтэц, зохион байгуулалт, үүрэг" гэсэн сэдвээр сургалт зохион явууллаа.

Мөн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд Аймгийн Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг явуулах ажлын удирдамж, төлөвлөгөөг танилцууллаа.