Онцгой байдлын ерөнхий газрын  даргын баталсан " Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье" сэдэвт нэгдсэн удирдамжийн  дагуу Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүнийг үүрэгжүүлэн томилж 08 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 26 хүртэл  үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулан өдөр бүр 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр Баянзүрх дүүргийн гүүрнээс Залаатын ам хүртэл зайд эргүүлийн үүрэг гүйцэтгэж туул голын эргээр амрч, зугаалж яваа иргэдэд зөвлөгөө өгч, гарын авлага материалыг 845 хүнд тарааж нийт ард иргэдэд хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр сурталчилан ажиллаж байна.