Борооны улиралтай холбогдуулан үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, гэр, орон байрныхаа үерийн усны хамгаалалт хийх талаар хэвлэл мэдээллийн MBS, Номин, телевизээр иргэдэд сурталчилж ажилласан. Мөн хүн олноор цуглардаг худаг, үзвэр үйлчилгээний газруудаар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд ухуулга сурталчилгааны санамж сэрэмжлүүлэг тарааж ажиллав.