Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үер усанд нэрвэгдсэн ард иргэдэд аж ахуйн нэгж, байгууллагуудаас тусламж үзүүлсээр байна. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үер усанд нэрвэгдсэн айл өрхүүдэд Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллагын хүүхдийн хөгжил, хамгаалал хөтөлбөрийн "Гэрээр бэлэг барья" төслөөс иж бүрэн тоноглогдсон 5 ширхэг монгол эсгийн гэр, "Сод Монгол" группээс иж бүрэн тонгологдсон 21 ширхэг монгол эсгий гэр, нийтдээ 26 эсгий гэрийг Өлгий сумын 26 өрхийн 103 хүнд тусламж болгон тараасан. Мөн Монголын Улаан загалмай нийгэмлэгээс өгсөн 7,5 сая төгрөгийн хөнжил, гудас, хуванцар сав, хувцас, ариутгалын бодисын тусламжийг  Өлгий сумын 100 өрхийн 470 хүнд тараагаад байна.