Үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллалаа.

Тус газрын урьдчилан сэргийлэх тасгаас орон нутгийн радио телевизүүдэд “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх” талаар ярилцлага өгч, сэрэмжлүүлэг шторкийг  өдөрт 8 удаагийн давтамжтайгаар явуулан, аймгийн авто вокзал болон хот хооронд зорчиж буй жолооч нарыг батлагдсан аюулгүй зам гүүрээр зорчих, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж үерлэсэн голын усанд орохгүй байх, болзошгүй аюулаас өөрийгөө болон бусдыг /зорчигч/ хамгаалах санамж анхааруулга өгч ажиллалаа.

  

Эрэн хайх, аврах салбарын аврагч нар Хэрлэн голын эрэг дагуу гүүрнээс зүүн, баруун тийш 10 км зайтай усны эргүүл томилон ажиллуулж  нийт  1140 иргэнд  санамж анхааруулга сэрэмжлүүлэг өгч, хараа хяналтгүй явсан бага насны 22 хүүхдийг гэр рүү нь буцаан асран хамгаалагчид нь хүлээлгэн өөгсөн байна.