Уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургалт зохион байгуулав
Архангай аймгийн Онцгой байдлын газраас жил бүр зохион байгуулдаг зуны усны дадлага сургалтыг 2016 оны 07 сарын 07-14-ныг хүртэл хугацаанд Тариат сумын Тэрхийн цагаан нууранд зохион байгууллаа. Тус дадлага сургалтаар усны мандалд болон гүнд шумбах, нэрвэгсдийг аврах ажиллагааны 48 цагийн сургалт зохион байгуулж 14 аврагч хамрагдлаа.