Архангай аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 30 айлын орон сууцны барилга барихаар, шавийг тавилаа. Тус үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга хурандаа Г.Ариунбуян, барилга захиалагчийн албаны дарга дэд хурандаа Р.Болдбаатар, Онцгой байдлын газрын дарга ахмад Д.Пэрлийдорж, орлогч дэд хурандаа Д.Эрдэнэбаатар болон барилгын гүйцэтгэгч компаниар шалгарсан барилгын “Гурван тамир” компаны ажилчид оролцлоо.