Архангай аймгийн нутагт ойрын өдрүүдэд бороо их орсны улмаас томоохон голуудын усны түвшин нэмэгдэж үерийн аюултай түвшинд хүрээд байна.

06 дугаар сарын 29-ний өдөр болох УИХ болон АИТХ-ын сонгуулийг томоохон голуудыг гаталж санал өгөх 1000 гаруй сонгогч байгаагаас сонгогчдын санал өгөх бололцоог хангах, аюулгүй байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын газраас Хангай суманд ГАЗ-66 автомашин, аврах завь, 4 албан хаагч, Цэцэрлэг сумын Туулант багийн Чулуут голыг гатлахад газель автомашин, аврах завь, 4 албан хаагчийг тус тус ажиллуулаад байна.