Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран Тариат сумын Тэрхийн цагаан нуурын эрэг дагуух 5 жуулчны баазад гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт зохион байгууллаа. Тус үзлэг шалгалтаар гал түймэр гарах эрсдэл, усан зам тээвэрлэлтэнд ашиглаж буй завь, аврах хантааз, завь жолоодох тусгай зөвшөөрөл зэргийг шалгаж зөрчил дутагдлыг арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өглөө. Мөн аялагчдын аюулгүй байдлыг хангаж, усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, санамжийг өдөр бүр хийж ажиллахыг анхаарууллаа.