ОБЕГ-ын  2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1440 тоот өгсөн үүрэг, 2016 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн  6/1468 “Судалгаа авах тухай” тоотыг  хэрэгжүүлэн тус газрын даргын 2016 оны 06-р сарын 21-ны өдрийн “ Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж сонгуулийн хороо, хэсгийн байруудад гамшгаас хамгаалах болон галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт явуулах ажлын удирдамж”-ийн дагуу үзлэг шалгалтыг зохион байгуулаа.

Аймгийн төв буюу Сүмбэр сумын сонгуулийн 3 хэсэг, 1, 2, 5 дугаар сургуулийн спорт зааланд, 5 дугаар баг Ууулзварын гол, 6 дугаар баг буюу Малх, Тэвш буюу 4 дүгээр багийн байр,  Шивээговь сумын  төвд  2 хэсэг буюу ЗДТГ-ын 1, 2-р давхарт байрлах байр, Баянтал сумын төвд  ЗДТГ-ын 1 давхарын байр, ТЗ-ын өртөө 16 дугаар зөрлөг зэрэг УИХ-ын сонгуулийн  12 дугаар тойрог болох  аймгийн нутаг дэсвгэрт нийт 10 объектод гамшгаас хамгаалах болон галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтын ажлыг зохион байгуулан нийт 95 хүнд болзошгүй үер ус, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх яриа танилга сэрэмжлүүлэгийг өгч, бүртгэл судалгааг гарган, холбоо зарлан мэдээллийн бэлтгэл бэлэн байдлыг ханган, аврах  зам гарцыг чөлөөтэй байлгаж, гал унтраах багаж хэрэгслийг нэмж байршуулах талаар зааварчилгааг өгч ажиллаа.