Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/347 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, Онцгой байдлын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/27 дугаар тушаал, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу аврагчдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг бататгах зорилгоор 06 дугаар сарын 21-ний өдөр Тайшир сумын "Гэгээн нуур"-нд зохион байгууллаа. Уг дадлага сургуулиар "Уснаас эрэн хайх, аврах ажиллагаа", "Усны мандал дээрх ажиллагаа", "Усны моторт завь"-ийг аврах ажиллагаанд ашиглах дадлага сургуулийг хийлээ.