ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга Онцгой байдлын хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах ангилалын болон бие бүрэлдэхүүний сургалт, олон нийтийн чиглэлээр хийгдсэн ажлын явцыг үнэлж дүн шинжилгээ хийж заавар зөвлөгөө өгч үр дүнг дээшлүүлэх зорилгоор 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ОБГазарын ажилтай танилцлаа.

 Нийт бие бүрэлдэхүүнээс хууль эрх зүй, бие бялдар, цэргийн хэргийн мэдлэгээр шалгалт авч хичээлийн жилийн сургалтын явц, Гамшгаас хамгаалах ангилалын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнд үнэлгээ өгч шалган туслаж зааварчилгаа өгсөн