Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орсны улмаас томоохон голуудын усны түвшин 20-95 см-ээр нэмэгдэж үерийн түвшинд хүрээд байна.

Үер усны улмаас Батцэнгэл сумын Баян-Уул багийн Дайр бор, Цэнхэр сумын Цэнхэрийн гол, Эрдэнэмандал сумын Бургалдайн голд автомашин суусан 3 дуудлагаар аймгийн Онцгой байдлын  газрын албан хаагчид ажиллаж автомашинуудыг аюулгүй газарт гаргаж 8 хүний амь насыг авран хамгааллаа.

Ус цаг уурын албанаас ирүүлсэн мэдээгээр 06 дугаар сүүлийн 10 хоногт ихэнх хугацаанд түр зуурын усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд  гэр, хашаагаа усанд автахаас хамгаалах, амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх,  гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж гарамгүй газраар гол гатлахгүй байх, голын усны түвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байхыг  Oнцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.