Архангай аймгийн ОБГ-ын албан хаагчид Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд  аймгийн төвийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэх ажлыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү ажлын үр дүнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн үйл ажиллагаа хангагдаж, ус цуглардаг гуу жалгаар үерийн ус чөлөөтэй урсан гарах нөхцөлийг бүрдүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.