Дүүргийн улаан загалтайн хороотой хамтран 2016 оны 06 сарын 07, 08-ны өдрүүдэд "Олныг хамрсан гамшиг осол, онцгой байдлын үед хамтран ажиллах" баг бэлдэх сургалтыг зохион байгуулж ажиллаа. Сургалтанд дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид, Замын цагдаа,  Эрүүл мэндийн төвийн ажилтан, Хороодын нийгмийн ажилтан, Сайн дурын анхны тусламж үзүүлдэг гишүүд, иргэд хамрагдаж  ажиллаа.