Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 27 дугаар ангийн 2016 оны төлөвлөгөөний дагуу тархалтын сургуулийг "Шунхлай", "Нэмэн" шатахуун түгээх станцын эрхлэгч түгээгч нарт орлоо. Сургалтыг онолын болон практик дадлагаар ГТУА 27-р ангийн захирагч онцгой байдлын ахмад Н.Мөнхбат, ГТУА 27-р ангийн 3-р салааны захирагч онцгой байдлын ахлах ахлагч Р.Баянмөнх нар хийв. Сургалтанд нийт 5 ШТС-ын 27 хүн хамрагдав.