Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А\163 тоот тушаалаар Хойд бүсийн Онцгой байдлын газруудын Дуудлага хүлээн авагч, жолооч, холбоочин нарын сургалтыг зохион явуулах удирдамжийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 13-аас 15-ны өдрүүдэд Орхон аймагт зохион явагдаж байна.

   Сургалтанд хойд бүсийн Орхон, Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг 7 аймгийн Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авагч, жолооч, холбоочин,  зарлан мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 78 офицер, ахлагч бүрэлдэхүүн хамрагдаж байна. 2016 оны 6 дугаар сарын 14-ны өглөө 06 цаг 30 минутанд сургалтанд хамрагдсан алба хаагчдыг түргэн цугларалтаар цуглуулж 2км газарт гүйж гимнастик хийлгэсэн.

   Сургалтыг 08 цаг 30 минутанд Орхон аймгийн Онцгой байдлын газрын  “Соёмбо” тасалгаанд нээлтийн арга хэмжээг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр нээсэн.

   Сургалтын хөтөлбөрийн дагуу Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын шинэчлэлт чиг үүрэг” сэдвээр сургалт явууллаа.Холбоо зарлан мэдээллийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, ерөнхий инжинер, онцгой байдлын дэд хурандаа Л.Энхболд “Онцгой байдлын албаны холбоо, мэдээллийн системийн тухай” сэдвээр, “Холбоо зохион байгуулалт” сэдвээр онцгой байдлын дэслэгч С.Өнөрсайхан нар тус танхимын сургалт явуулан ажиллаж байна.