Аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа “Аюулгүй, амар тайван гэр бүлийн төлөө хамтдаа” аяны хүрээнд аймгийн Онцгой байдлын газар “Сайн гэр бүл”-үүдээ шалгаруулж өргөмжлөл шагнал гардууллаа.

“Онцгой байдлын газар” хэмээх их айлын сайн гэр бүлээр тус албаны шуурхай албаны жолооч, онцгой байдлын ахлах ахлагч Очирхуягын Зоригтбаатар, Гал унтраах аврах 32-р ангийн гал сөнөөгч Балдандоржийн Ганзориг, Эрэн хайх аврах салбарын жолооч холбоочин Э.Болдбаатар нарын гэр бүлүүд шалгарлаа.

                              

О.Зоригтбаатарын гэр бүл                Б.Ганзоригийн гэр бүл                        Э.Болдбаатарын гэр бүл