Завхан аймгийн ихэнх нутагаар 06 сарын 07-ны өдрөөс үргэлжлэн орсон борооны улмаас Улиастай сумын дундуур урсдаг Богдын гол, Чигэстэйн голын усны түвшин ихсэж аюултай түвшинд хүрэн  үерийн түвшинөөс 68 см давсан.

           Үүний улмаас  Богдын гол багийн усанд автах магадлалтай 3 айлыг Гал түймэр унтраах, аврах 43-р ангиас  13 албан хаагч 1 автомашинтай гарч   нүүлгэн шилжүүлсэн. 

            Голын усны голидролыг өөрчлөхөөр Улиастай сумын засаг даргын тамгын газартай хамтран  5 хүн 2 техник  Богдын гол багт ажиллаж байна.