Онцгой байдлын газраас 4 алба хаагч Газель автомашинтайгаар Улиастай сумын “Чигэстэй” “Жинст” “Жаргалант” “Богдын гол” багийн нутагт дэвсгэрийн үер усны жалга судаг, уулын ам, голын дагуу суурьшиж буусан өрхийн 280 ард иргэдэд үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулах сэрэмжлүүлэг өгч, Богдын голын дагуух Мод боловсруулах үйлдвэрийн хэсэгт оршин суух иргэн Д.Лхагвадорж, Ц.Оюунгэрэл, н.Хуягаа нарын 3 айлд Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 08 ны өдрийн 27\06\07\ тоот албан мэдэгдэлийг өгч аюулгүй газар нүүн шилжихийг анхааруулан заавар зөвлөлмж өгч ажилласан.