Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Завхан, Завхан хангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажилладаг байгууллагуудтай 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт хийх уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

         Тус хэлэлцүүлэгт Завхан аймгийн Онцгой байдлын газраас 2 албан хаагч оролцож Завхан, Завхан хангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй 2016 онд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр сургалт болон зохион байгуулсан ажлын тайланг тавьж, 2017 онд иргэд оюутан сурагчдад, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан, албан хаагчдад зориулан зохион байгуулах гамшгийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилго бүхий сургалт, дадлагын жилийн төлөвлөгөөний талаар мэдээлэл хийлээ.

          2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн арга хэмжээний талаар санал солилцож хамтран ажиллах саналаа танилцуулав.

          Хэлэлцүүлэгт оролцсон байгуулагуудын саналыг Завхан, Завхан хангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагчид 2017 оны санхүүгийн төсөвтөө тусгах, хамтран ажиллах төлөвлөгөөгөө баталгаажуулах тал дээр нэгдсэн санал хүрсэнээр  хэлэлцүүлгийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.