Онцгой байдлын газраас Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиудын дунд жил бүр зохион явуулдаг “Өсвөрийн аврагч” тэмцээнийг орон нутгийн ДЗОУБ-ын Завхан ОНХХ-тэй хамтран 2016 оны 05 сарын 19, 20–ны өдрүүдэд  Төв цэнгэлдэхийн талбайд зохион явууллаа.

          Тэмцээнд нийт 6 сургуулийн 8-10 дугаар ангийн 60 сурагч, 6 багш оролцсоноос нийлбэр дүнгээр

  • 1 дүгээр байрыг 4 дүгээр сургууль,
  • 2 дугаар байрыг Хөгжим бүжгийн коллеж,
  • 3 дугаар байрыг Чандмана-Эрдэнэ лаборатори сургууль тус тус эзэлж Шилжин явах цом, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл, медаль, нийт оролцсон баг тамирчдыг гарын бэлэгээр шагнаж урамшууллаа.  

           Мөн тэргүүн байр эзэлсэн 4-р сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгийн танхимыг Дэлхийн зөн Завхан ОНХХ-өөс 2000 доллараар тохижуулсан.