Онцгой байдлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Завхан” ОНХХ-тэй хамтран "ЭХ ОРОН-36" хүүхэд хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд "БИД ЭХ ОРНЫ ЭЗЭД" сэдэвт өртөөчилсөн сургалт, уралдааныг 2016 оны 05 сарын 14-15-ны хооронд Улиастай сумын Ерөнхий боловсролын 5 сургуулийн 10 дугаар ангийн 17 бүлгийн 474 сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.