Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Боловсролын газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Завхан Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран хүүхдийн бүтээлээр дамжуулан гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн үзэл санааг шийдвэр гаргах түвшинд хүргэх, хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулахад нөлөөлөх зорилгоор “АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААНД” СУРАЛЦЪЯ, ХЭВШҮҮЛЬЕ, НӨЛӨӨЛЬЕ, сэдэвт хүүхдийн гар зураг, эссэ, бичлэгийн уралдааныг 2016 оны 05 дугаар сарын 03 наас 20-ны хооронд ерөнхий боловсролын 24 сургуулийн 84 хүүхэдийн дунд зохион явуулаа.