Хүүхдийн бүтээлээр дамжуулан гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн үзэл санааг шийдвэр гаргах түвшинд хүргэж, хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдлийг бууруулахад нөлөөлөх зорилгоор аймгийн хэмжээнд Онцгой байдлын газар, "Дэлхийн зөн Монгол" ОНХХ, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу  2016 оны 05 дугаар сарын 09-өөс 05 дугаар сарын 20-ны хооронд " АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААНД СУРАЛЦЪЯ ! , ХЭВШҮҮЛЬЕ !, НӨЛӨӨЛЬЕ ! " сэдэвт Эссэ бичлэг, Гар зургийн уралдааныг зохион байгууллаа.