Орон нутагт тохиолдож байгаа гамшгийн эрсдэлийг бууруулах, сумын мэргэжлийн ангийн гамшигтай тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх, аюулгүй орчинд амьдрах арга ухаанд сургах зорилгоор Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтарсан “Гамшгаас хамгаалах бүсчилсэн” сургалтын хөтөлбөрийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд 2 дугаар бүсийн сургалтыг Зэрэг суманд амжилттай зохион байгууллаа.  Сургалтанд Дарви, Дуут, Мөнххайрхан, Чандмань Зэрэг сумдын ЗДТГазрын дарга, мэргэжлийн ангийн дарга, мэргэжлийн ангийн аврагчид, Ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн аврагч” клубын гишүүн сурагчид, нийт 40 хүн оролцож 2 өдрийн 12 цагийн танхимын сургалт, 2 цагийн аврах ажиллагааны болон гал түймэр унтраах дадлага сургуулийг зохион байгууллаа. Сургалтын үеэр болзошгүй аюулт үзэгдлийн төрлүүдээр мэдээллийн самбар ажиллуулж газар хөдлөлт 40, ой, хээрийн түймэр 40, гал түймэр 40, хүчтэй цасан болон шороон шуурга 40, ахуйн осол 40, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин 40, үер 40, зуд 40, аянга цахилгаан аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг материал 40, “Өсвөрийн аврагч” багшийн гарын авлага 25, сурагчийн гарын авлага 100 ширхэгийг тараасан. Сургалтын төгсгөлд оролцогчдоор үнэлгээний хуудас бөглүүлсөн бөгөөд сургалтанд оролцогчид сэтгэл ханамжтай байгаагаа үр дүнтэй хэрэгтэй мэдээллийг өгч чадсан, цаашид сургалтыг үргэлжлүүлэн олон хүмүүст хүргэх, мөн сургалт зохион байгуулсан Онцгой байдлын газар, Дэлхийн Зөн олон улсын байгууллагын хамт олонд ажлын амжилтыг хүсэж талархал илэрхийлсэн байлаа. Мөн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “НЭГ ХҮН-НЭГ НЭМНЭЭ” аяныг зохион байгуулж өвөлжилт хүндрэлтэй байгаа сумдын иргэдэд тусалж 54 ширхэг нэмнээ оёж Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэж өглөө. Сургалтын багийг ахлаж Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, х/ч А.Болд, сургалтын багийн гишүүдэд а/х Г.Нэргүй, а/х Д.Очирбадам а/д Б.Ганцогт, д/ч Б.Одгэрэл, д/ч Н.Хүрэлчулуун а/ч Ш.Баясгалан, ДЗОУБ-ын Ховд орон нтугийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Н.Дэлгэрмаа нар ажиллалаа.