"Өрхийн бэлэн байдал" сэдэвт 2 дахь удаагийн дадлага сургуулийг 2015 оны 07 дугаар сарын 30-нд “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн 2-р ээлжийн амрагч 53 хүүхдийн дунд зохион байгууллаа. Дадлага сургуулийг нээж ОБГ-ын орлогч УСТ-ын дарга онцгой байдлын хошууч Б.Ганхүү үг хэлж хүүхэд багачуудад амжилт хүслээ. Гал түймэр, гамшиг осол, хүн нэг бүрт байх аранзны эд зүйлс, газар хөдлөлт, эмнэлгийн анхны тусламжийн ерөнхий ойлголтыг онолоор өгч онолын мэдлэгийг өртөөчилсөн буухиа тэмцээнээр шалгаж 1, 2, 3-р байр эзлүүлэн болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх ном, плакат, гарын авлага, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.