Орон нутагт тохиолдож байгаа гамшгийн эрсдэлийг бууруулах, сумын мэргэжлийн ангийн гамшигтай тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх, аюулгүй орчинд амьдрах арга ухаанд сургах зорилгоор Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтарсан “Гамшгаас хамгаалах бүсчилсэн” сургалтын хөтөлбөрийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 31, 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд 3 дугаар бүсийн сургалтыг Манхан суманд зохион байгууллаа.

            Сургалтын нээлтэнд Манхан сумын Засаг дарга Гантөмөр оролцож сургалтанд оролцогчдод амжилт хүслээ.

Сургалтанд Алтай, Булган, Үенч, Цэцэг, Мөст, Манхан сумдын ЗДТГазрын дарга, мэргэжлийн ангийн дарга, мэргэжлийн ангийн аврагчид, Ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн аврагч” клубын гишүүн сурагчид, нийт 48 хүн оролцож 2 өдрийн 12 цагийн танхимын сургалт, 2 цагийн аврах ажиллагааны болон гал түймэр унтраах дадлага сургуулийг зохион байгууллаа.

            Сургалтын үеэр болзошгүй аюулт үзэгдлийн төрлүүдээр мэдээллийн самбар ажиллуулж газар хөдлөлт 48, ой, хээрийн түймэр 48, гал түймэр 48, хүчтэй цасан болон шороон шуурга 48, ахуйн осол 48, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин 48, үер 48, зуд 48, аянга цахилгаан аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг материал 48, “Өсвөрийн аврагч” багшийн гарын авлага 25, сурагчийн гарын авлага 100 ширхэгийг тараасан. Сургалтын багийг ахлаж Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, х/ч А.Болд, сургалтын багийн гишүүдэд а/х Г.Нэргүй, а/х Д.Очирбадам а/д Б.Ганцогт, д/ч Б.Одгэрэл, д/ч Н.Хүрэлчулуун а/ч Ш.Баясгалан, ДЗОУБ-ын Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн ажилтан н.Мөнхдаваа нар ажиллалаа.