Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын А/347 дугаар тушаалаар “2016 оны сургуулийн жилийн удирдамж”-ийг баталсантай холбогдуулан Ховд аймгийн Онцгой байдлын газрын  2016 оны бие бүрэлдэхүүний сургалтын төлөвлөгөө боловсруулан, сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны 10 цагаас Онцгой байдлын газар, Булган сум дахь Гал унтраах 38 дугаар ангийн сургалтын танхимд зохион байгууллаа.

            Сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа С.Өлзийхишиг нийт бие бүрэлдэхүүнд сургуулийн жилийн зорилт, цаашдын чиглэлийн талаар мэдээлэл өгч, ахмад ажилтан Ганбат

“Эх оронч үзэл” сэдвээр яриа таниулга хийлээ. Мөн бие бүрэлдэхүүний дунд гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж 7 баг оролцлоо. Гар бөмбөгийн тэмцээнд тэргүүн байранд Онцгой байдлын газрын Офицерууд баг, дэд байранд Гал унтраах, аврах 48 дугаар ангийн онцгой байдлын ахмад Ц.Лутхүү захирагчтай хоёрдугаар салааны баг, сагсан бөмбөгийн төрөлд тэргүүн байранд Гал унтраах, аврах 48 дугаар ангийн онцгой байдлын ахмад Ц.Лутхүү захирагчтай хоёрдугаар салааны баг, дэд байранд Онцгой байдлын газрын Офицерууд баг шалгарч “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнав.

            Булган сум дахь Гал унтраах 38 дугаар анги төрийн байгууллагуудын дунд 64 бөхийн барилдаан, шатрын тэмцээн зохион байгуулж бөхийн барилдаанд Булган Нисэх буудлын ажилтан сумын заан Т.Энхбаатар түрүүлж, шатрын тэмцээнд Гал унтраах, аврах 38 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Б.Доржсүрэн тэргүүлж “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнав.