Эрэн хайх, аврах ангийн аâðàã÷дын ìýðãýæëèéí óð ÷àäâàðûã äýýøë¿¿ëýõ, áèå áÿëäàðûã õºãæ¿¿ëýõ, áýëýí áàéäëûã õàíãàõ, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, бүлгийн аврагч нартай харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааг çîõèîí áàéãóóëàõ ур чадвар олгох зорилгоор тус газрын Эрэн хайх, аврах ангийн бие бүрэлдэхүүний “Гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах нь” сэдэвт дадлага сургуулийг  2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Онцгой байдлын газартай хамтран Хяргас нууранд зохион байгууллаа.

Дадлага сургуулийн бэлтгэл ажлаар 1м х 2м хэмжээтэй нэг цооног гаргаж хүрээний хамгаалалтыг бэхэлж, мөн шумбагчийн хувцас болон баганд аюулгүй ажиллагааны үзлэг хийлээ.

Дадлага сургууль эхлэхийн өмнө аврагчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт бүрэн хамруулж, аврагчдад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон давтан зааварчилгаа танилцуулж гарын үзэг зуруулж аюулгүй ажиллагааг хангаж ажиллалаа.

Дадлага сургуулиар 4, 6, 12 метрт гүний шумбалтыг гүйцэтгэж, усны гүнд холболт болон Holmatroo багаж ашиглан усанд задаргаа хийж 2 даалгаврыг гүйцэтгэж хамтарсан дадлага сургуулийг чанартай зохион байгууллаа.

Сургалтанд Ховд аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч хамрагдлаа.