Монгол Улсын Засгийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 303 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын “Гамшгаас хамгаалах тухай”, “Галын аюулгүй байдлын тухай” хуулиуд болон холбогдох бусад дүрэм норм стандартуудыг сурталчлах, байгууллагын гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хангах, ажилтан, ард иргэдийн аюул осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаархи мэдлэгийг сайжруулах зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр "ХОВД ЦТС" ХХК-ний 35 ажилтанд уг сургалтыг зохион байгууллаа.