ДЗОУБ-ын Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газрын “Зорилтот өрхийн хөгжил хамгаалал сайжруулах үндэсний хөтөлбөр”-т сонгогдсон 100 өрхийн гишүүдэд гамшгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч орон нутагт тохиолдож байгаа гамшгийн эрсдэлийг бууруулахад өрх гэр хэрхэн бэлтгэх, төлөвлөх, гамшгаас урьдчилан сэргийлэх, аюулгүй орчинд амьдрах арга ухаанд сургах зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Өрхийн бэлэн байдал” сургалтыг Хүүхдийн ордоны сургалтын танхимд зохион байгууллаа.

Сургалтыг дараахи сэдвүүдээр зохион байгуулсан. Үүнд:

  • Гамшгийн тухай ойлголт
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах нь яагаад чухал вэ?
  • Өрхийн бэлэн байдал
  • Галын аюулгүй байдал, зөвлөмж
  • Газар хөдлөлт
  • Үер усны аюул
  • Цахилгааны аюулгүй байдал
  • Эмнэлэгийн анхны тусламж
  • Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт арга ухаан
  • Ахуйн осол гэмтлээс хэрхэн сэргийлэх гэсэн сэдвүүдээр зохион байгууллаа. Сургалтад болзошгүй гамшиг ослын төрлүүдээр мэдээллийн самбар ажиллуулж “Аврагч мазаалайн” зөвлөмж 9 төрлийн сэрэмжлүүлэг боршуурыг 100 ширхэгийг тарааж ажиллалаа.