Орон нутагт тохиолдож байгаа гамшгийн эрсдэлийг бууруулах, сумын мэргэжлийн ангийн гамшигтай тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг амьдралтай уялдуулан боловсруулах, хэрэгжүүлэх арга зүйд суралцах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг иргэдийн оролцоотойгоор боловсруулахад олон улсын LEGS стандартыг хэрэгжүүлэх зорилгоор MERCY CORPS олон улсын байгууллагатай хамтран “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах арга зүй болон LEGS стандартыг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг 2016 оны 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Онцгой байдлын газрын сургалтын танхимд зохион байгууллаа.

            Сургалтанд сумдын Засаг даргын Тамгын газрын 15 дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын 1 мэргэжилтэн, Онцгой байдлын газрын 4 албан хаагч, нийт 21 хүн оролцлоо.

            Сургалтанд оролцогчдод “Mercy Corps” олон улсын байгууллагаас сургалтанд хэрэглэгдэх материал, ном, дэвтэр, бал, их, бага үдэд өдрийн хоол цай, унааны зардалыг өглөө.

            Мөн сургалтанд амжилттай оролцож сургагч багшаар бэлтгэсэн нийт оролцогчдод “Гэрчилгээ” гардуулллаа.