Баяр амралтын өдрөөр голын усанд орохгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх,  усанд осолдохоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн ажлыг иргэдэд  зохион байгууллаа. Сурталчилгааны ажилд онцгой байдлын хэлтсээс 3 алба хаагч 1 автомашинтайгаар ажиллан голын эрэг дагуу амарч байсан нийт 550 иргэнд заавар зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгч ажилласан байна.