Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2016 оны 02 тоот тушаалын дагуу “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” нэмэлт дархлаажуулалтын аянг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Номин юнайтед” их дэлгүүрийн задгай талбайд 2016 оны 05 дугар сарын 30-ний өдөр зохион байгуулж 46 иргэнийг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Тус арга хэмжээнд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 42, эрүүл мэндийн төвөөс 11, цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 6 нийт 59 алба хаагч ажилтан ажилласан.