Хүүхдийн бүтээлээр дамжуулан гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн үзэл санааг шийдвэр гаргах түвшинд хүргэж, хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдлийг бууруулахад нөлөөлөх зорилгоор Өвөрхангай аймгийн ЕБС-иудын 6-15 насны хүүхдүүдийн дунд “Аюулгүй амьдрах ухаанд суралцья, хэвшүүлье!, Нөлөөлье!”, сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдааныг 2016 оны 5 дугаар сарын 09-нөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулахаар удирдамжийг 19 сумын 35 сургуульд хүргүүллээ.

Уралдааныг зохион байгуулахтай холбогдуулан ЕБС-ийн сурагчдад гамшгийн эрсдлийг бууруулахад чиглэгдсэн сэдвүүдээр 10 сургуулийн нийгмийн ажилтан 2 мянга гаруй сурагчдад сургалт зохион явуулсан байна.  

Уралдааны шүүгчээр аймгийн БСГ-ын мэргэжилтэн Г.Мөнх-Эрдэнэ, ОБГ-ын дарга Онцгой байдлын дэд хурандаа Д.Бэхбаяр, Онцгой байдлын газрын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх, асуудал хариуцсан мэргэжилтэн Онцгой байдлын дэслэгч С.Пүрэвсүрэн, ДЗОУБ-ын ӨВОНХХ-ийн зохицуулагч Н.Мягмар, ХГБХХ-ийн Хүүхдийн хөгжил, оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Цэвээндулам, ХГБХХ-ийн “Этюд” зургийн дугуйлангийн багш Д.Даваамаа нар ажиллалаа.

Мэдээг түгээх: