“АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААНД” СУРАЛЦЪЯ!, ХЭВШҮҮЛЬЕ!, НӨЛӨӨЛЬЕ!”
ХҮҮХДИЙН ГАР ЗУРАГ, ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН
ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ЖУРАМ
УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЕ ШАТ:
Уралдаан нь 2 үе шаттайгаар дараах хуваарийн дагуу зохион байгуулна
Орон нутгийн түвшинд 1-р шатны
уралдаан зохион байгуулагдана
Үндэсний түвшинд 2-р шатны
уралдаан зохион байгуулагдана
- 2016 оны 4-р сарын 20-оос
- 2016 оны 5-р сарын 20 хүртэл
- 2016 оны 5-р сарын 20-оос
- 2016 оны 6-р сарын 10 хүртэл
УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ:
 Уралдаан зарлагдахтай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нь гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэгдсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд тодорхой хэмжээнд мэдлэг ойлголт авсан байх шаардлагатай.
/Олон нийтэд тулгуурласан үндэсний дэд хөтөлбөрийн үндэсний сургагч багш нараар дамжуулан мэдлэг мэдээлэл авах боломжтой бөгөөд http://ontsgoisur.gov.mn/ болон бусад мэдээллийн эх үүсвэрүүдийг ашиглан уралдааны үндсэн сэдвүүдтэй холбоотой мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн судлах боломжтой/
 Уралдааны нэгдүгээр шатыг тухайн аймгийн Боловсролын газар, Онцгой байдлын алба, хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөртэй /ОНХХ/ хамтран зохион байгуулах бөгөөд “Гар зургийн уралдаан”-ыг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, “Эссэ бичлэг”-ийн уралдааныг Боловсрол соёлын газар ерөнхий зохион байгуулалтаар хангана.
 Уралдааны нэгдүгээр шатны зохион байгуулалт, шалгаруулалтыг хамтрагч байгууллагуудын төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулана. /Жич: Шүүгчдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн багш нарыг оролцуулах шаардлагатай бөгөөд шүүгчийн давуу талыг ашиглан хөндлөнгийн нөлөөнд автаж, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байхыг анхаарна уу/
 Уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын төслийн багийн төлөөллөөс бүрдсэн 7 шүүгчдийн бүрэлдэхүүнтэй баг зохион байгуулна.
 Гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдээр хүүхдийн гар зургийн цомог гаргах ба эссэ бичлэгийн уралдааны шилдэг эссэнүүдээс түүвэр хийж товхимол хэвлүүлэн гаргана.
ШАГНАЛЫН УРАМШУУЛАЛ:
 Нэг албан байгууллагын нэрэмжит 1-4-р байрны нийт 4 шагнал байх бөгөөд уралдааны төрөл насны ангилал тус бүрээр хэрхэн шагнах талаар ерөнхий удирдамжид заасан болно.
 Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын салбар ОНХХ байхгүй орон нутаг ивээн тэтгэгч нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулах боломжтой бөгөөд хэрэв ивээн тэтгэх байгууллага аж ахуйн нэгж байхгүй тохиолдолд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын нэрэмжит шагналаар шагнуулах хүсэлтээ 5-р сарын 10-ны дотор салбар байгууллагуудаараа дамжуулан Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Сургуулийн гамшгийн эрсдэлийн бууруулах даван туулах чадавхийг бэхжүүлэх” төсөлд тус шагналыг олгуулах тухай хүсэлтээ ирүүлсэн байна.
Хэрэв заасан хугацаанаас хойш хүсэлт ээ ирүүлсэн тохиолдолд шагнал төслөөс олгогдох боломжгүй болохыг анхаарна уу.