Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015  оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/347 дугаар тушаал, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн А/03 дугаар тус тус тушаалын дагуу 2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт зохион байгуулах удирдамжийн дагуу нээлтийн үйл ажиллагааг 2016 оны 01 дүгээр  сарын  15-ны өдрийн  09:00 цагт  Гал унтраах, аврах,  63, 35 дугаар ангиудын сургалтын танхимд боллоо.

2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд  Нийлэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа  Д.Эрдэнэбаатар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа  Б.Ганбат,  Гал унтраах, аврах 63 дугаар ангийн захирагч,онцгой байдлын дэд хурандаа Ж.Оргодол,  Гал унтраах, аврах 35 дугаар ангийн захирагч,онцгой байдлын дэд хурандаа Х.Буяндэлгэр, хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн  оролцсон.

Хичээлийн шинэ жилийн нээлтэд  Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн  нийт 91 албан хаагчид оролцох байснаас өвчтэй 1 , тасалсан 1, чөлөөтэй 5 нийт 83  албан хаагч хамрагдлаа.

Хичээлийн шинэ жилийн нээлтэд  Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга , хурандаа Д.Эрдэнэбаатароролцож хичээл сургалтын бэлтгэл ажил, албан хаагчдын хувийн бэлтгэл, хичээлийн танхимын тохижилт зэргийг үзэж үнэлгээ дүгнэлт өгч  албан хаагчдад  2016 оны хичээлийн жилд сурлагын амжилт хүсэн, албан хаагчдын сэтгэгдлийг сонсож, сургалт явуулах талаар үүрэг чиглэл, заавар зөвлөгөө өгч ажилласан.

Мөн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2016 оны зорилт, Нийслэлийн Онцгой байдлын газрын дэвшүүлсэн зорилт цаашдын үйл ажиллагаандаа баримтлах чиглэлийн талаар танилцуулга, аюулгүй байдлыг хангах талаар хичээл сургалтыг зохион байгуулсан.