Булган аймгийн 16 суманд 4 сард аймгийн Засаг даргын нэрэмжит ГХТХууль, ГАБТХууль бусад хууль, эрх зүйн бичиг баримтын хэрэгжилт, сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг шалгах, зөвлөн туслах, зааварчилах үеэр ангиллын сургалтыг Онцгой байдлын газрын  дарга, сумын Засаг дарга нарын хамтран баталсан хөтөлбөрийн дагуу “Удирдах албан тушаалтны сургалт”, “Мэргэжлийн ангийн сургалт”, “Оюутан сурагчдын сургалт”, “Ажилтны сургалт”, “Ард иргэдийн сургалт” гэсэн 5 ангиллаар сум бүрт зохион байгуулж нийт  1753 хүнийг хамруулан урьдчилан сэргийлэх  материал, боршур тараалаа. Мөн сумдын гал унтраах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалган зааварчилгаа өгч ажиллаа.