Монгол улсын Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онц байдлын яамны Өвөрбайгалийн хязгаар дахь ерөнхий газар хоорондын 2015 онд харилцан хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын Онцгой байдлын газрын аврагч гал сөнөөгчдийн мэдлэг боловсрол, мэргэшлийг дээшлүүлэх сургалтад Дорнод аймгийн Онцгой байдлын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Г.Нармандахаар ахлуулсан 15 ахлагч, нийт 16 албан хаагчдын бүрэлдэхүүн ОХУ-ын Онц байдлын яамны Өвөрбайгалийн хязгаар дахь аврагч бэлтгэх сургалтын төв, Аврах гал унтраах анги, Эрэн хайх, аврах ангиудад 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгууллагдсан сургалтад хамрагдлаа.