Онцгой байдлын газрын "Ахлагчийн зөвлөл"-өөс Хэрлэн сумын Засаг даргын тамгын газартай хамтран Чойбалсан хотын залуусыг нэгэн зорилго чиглэл нэгдмэл санаатай, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх зорилготой "Талын залуус-2015" дуун цэнгүүнийг 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр "Royal" ресторанд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ОБХэлтэс, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, ЗХ-ний 327 дугаар анги, ХЦ-ийн 0132 дугаар анги, ШШГАлбаны нийт 32 залуус оролцов.