Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын газар, орон нутгийн Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран “Өрхийн бэлэн байдал” сэдэвт сургалтыг Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хотонт, Төвшрүүлэх, Ихтамир сумдын багийн Засаг дарга нарыг сургагч багшаар бэлтгэн, нийт 346 өрхөд 50 цагийн сургалтыг зохион байгуулж өрхийн галын аюулгүй байдал, химийн хорт бодис, мал амьтны халдварт өвчнөөс сэргийлэх, өрх бүр гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлж төлөвлөгөөтэй байх талаар мэдлэг дадлага олголоо.