Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Ангилалын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Т.Баярмаа би дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран 2021 оны 03 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2018 оны А/1814 дүгээр тушаалаар баталсан “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгийн нийт 151 арга зүйч багш нарт сургалт зохион байгуулсан. Сургалтыг цахим хэлбэрээр 2 өдрийн хугацаанд нийт 5 цаг 40 минутын хугацаанд Боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх насны сургалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Түвшинжаргал, Хан-Уул дүүрэг дэхь салбарын арга зүйч, Улаан загалмайн хорооны сургагч багш нартай хамтран “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хүрээнд  цахим “Zoom”систетийг ашиглан  урьдчилан бэлтгэсэн үзүүлэн таниулах хичээл, ppt, холбогдох ном гарын авлагыг ашиглан зохион байгууллаа.    

 

АНГИЛАЛЫН СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА, УРЬДЧИЛАНСЭРГИЙЛЭХ АСУУДАЛ ХАРИУЦСАН     

АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ХОШУУЧ Т.БАЯРМАА